Өнөөдөр хуримтлалгүй, төлөвлөгөөгүй амьдрал олон хүнд санхүүгийн дарамт авчирч байна. Алтан зоос ББСБ харилцагчдынхаа санхүүгийн мэдлэгийг дээшлүүлэх зорилгоор дараах 5 зөвлөгөөг хүргэж байна.
Орлого, зарлагаа тэмдэглэж хэвших – Сарын төсвөө хөтөлснөөр хаана илүү зардал гаргаж байгаагаа олж харна.
Орлогынхоо 10%-ийг хуримтлуулах – Бага ч гэсэн тогтмол хуримтлал ирээдүйн санхүүгийн баталгаа болно.
Хэрэгцээгүй хэрэглээг танах – Түр зуурын сэтгэл хөдлөлөөр хийсэн худалдан авалтаас татгалз.
Зээлийг хугацаанд нь төлөх – Эргэн төлөлтөө сахих нь зээлийн түүхийг хамгаалж, дараа нь илүү таатай нөхцөлөөр зээл авах боломжийг нээнэ.
Ирээдүйн зорилгод хөрөнгө оруулах – Хүүхдийн боловсрол, үл хөдлөх хөрөнгө, бизнесийн санаагаа бодитоор төлөвлө.
Санхүүгийн зөв зохистой дадлыг хэвшүүлснээр ирээдүйд гэнэтийн бэрхшээлийг эрсдэл багатай даван туулах боломжтой болно.