Тогтвортой хөгжил

Санхүүгийн Зохицуулах Хорооны 2019 оны ээлжит хуралдаанаар “Алтан зоос капитал ББСБ” ХК-ийн нийтэд санал болгох үнэт цаасыг бүртгэж, Монголын хөрөнгийн бирж дээр IPO хийх зөвшөөрлийг олгосон

Дэлгэрэнгүй

Инноваци ба Санхүү

Санхүүгийн зах зээлд шинэлэг бүтээгдэхүүн, үйлчилгээг нэвтрүүлснээр хэрэглэгчдэд илүү хүртээмжтэй, хүртээмжтэй шийдэл санал болгож байна.

Дэлгэрэнгүй

Ирээдүйд хөрөнгө оруулалт

Монголын хөрөнгийн зах зээлд тогтвортой өсөлтийг бий болгох зорилгоор хөрөнгө оруулалтын шинэ боломжуудыг бий болгож байна.

Дэлгэрэнгүй
Алсын хараа

Алсын хараа

Мэргэжлийн, чадварлаг, чин эрмэлзэлтэй, шударга, эрч хүчтэй багаар харицагчдын санхүүгийн хэрэгцээг хангаж, бичил санхүүгийн салбарт тэргүүдэгч ББСБ болно.

Эрхэм зорилго

Эрхэм зорилго

Бидний өөрийн үйл ажиллагааг шинэ санаа, шинэлэг технологиор өргөжүүлэн тэлж, Монгол улсын ББСБ - уудын зах зээлд өрсөлдөхүйц, монгол улсын бичил санхүүгийн зах зээлд өөрийн хувь нэмрийг оруулан хувь нийлүүлэгчдийн хөрөнгийг нэмэгдүүлэн ажиллана.

Бидний уриа

Бидний уриа

Санхүүгийн асуудлаа бидэнд даатга

Loan Background

Зээлийн үйлчилгээ авах

Таны санхүүгийн шийдэл энд байна

Loan Icon

Үл хөдлөх хөрөнгө барьцаалсан зээл

Хөрөнгө оруулалтын банкууд, хөрөнгийн болон хөрөнгийн менежерүүд, биржүүд, клирингийн төвүүдэд ойлголтод тулгуурласан өөрчлөлтийг хангах.

Service Icon

Авто машин худалдан авах зээл

Хөрөнгө оруулалтын банкууд, хөрөнгийн болон хөрөнгийн менежерүүд, биржүүд, клирингийн төвүүдэд ойлголтод тулгуурласан өөрчлөлтийг хангах.

Support Icon

Үнэт дугаар барьцаалсан зээл

Хөрөнгө оруулалтын банкууд, хөрөнгийн болон хөрөнгийн менежерүүд, биржүүд, клирингийн төвүүдэд ойлголтод тулгуурласан өөрчлөлтийг хангах.

Loan Icon

Авто машин барьцаалсан зээл

Хөрөнгө оруулалтын банкууд, хөрөнгийн болон хөрөнгийн менежерүүд, биржүүд, клирингийн төвүүдэд ойлголтод тулгуурласан өөрчлөлтийг хангах.

Service Icon

Авто зогсоол барьцаалсан зээл

Хөрөнгө оруулалтын банкууд, хөрөнгийн болон хөрөнгийн менежерүүд, биржүүд, клирингийн төвүүдэд ойлголтод тулгуурласан өөрчлөлтийг хангах.

Support Icon

Шуурхай зээл

Хөрөнгө оруулалтын банкууд, хөрөнгийн болон хөрөнгийн менежерүүд, биржүүд, клирингийн төвүүдэд ойлголтод тулгуурласан өөрчлөлтийг хангах.

Таны өсөлт бидний үнэ цэнэ

Бичил санхүүгийн зах зээлд дэвшилтэт технологи, шинэлэг шуурхай үйлчилгээгээрээ Монгол улсдаа тэргүүлэгч бөгөөд энэхүү амжилтаа Төв Азийн зах зээлд нутагшуулахаар зорин ажиллаж байна.

Төсөөллийг тань хамтдаа бүтээе

Бүх төрлийн зээлийн үйлчилгээ

Бизнесийн зээл
Бизнесийн зээл

Here are the biggest enterprise technology acquisitions of 2021 so far, in reverse chronological order.

Дэлгэрэнгүй
Бизнесийн зээл
Бизнесийн зээл

A quick look at the top startups disrupting industries this year.

Дэлгэрэнгүй
Бизнесийн зээл
Бизнесийн зээл

Artificial Intelligence adoption across industries is rapidly increasing.

Дэлгэрэнгүй
Бизнесийн зээл
Бизнесийн зээл

Here are the biggest enterprise technology acquisitions of 2021 so far, in reverse chronological order.

Дэлгэрэнгүй
Бизнесийн зээл
Бизнесийн зээл

A quick look at the top startups disrupting industries this year.

Дэлгэрэнгүй
Бизнесийн зээл
Бизнесийн зээл

Artificial Intelligence adoption across industries is rapidly increasing.

Дэлгэрэнгүй
Cанхүүнийг асуудлаа бидэнд даатга

Алтан Зоос Капитал ББСБ

Cанхүүнийг асуудлаа бидэнд даатга

Санхүүгийн асуудлаа бидэнд даатга. Бид таны хувийн болон бизнесийн санхүүгийн хэрэгцээг бүрэн ойлгон, хамгийн оновчтой шийдлийг санал болгож ажиллана. Санхүүгийн төлөвлөлт, зээл, хөрөнгө оруулалт болон эрсдэлийн удирдлагыг мэргэжлийн түвшинд гүйцэтгэж, таны итгэлтэй ирээдүйг баталгаажуулна.

ISO/IEC 27001:2022 олон улсын стандарт

"Алтан Зоос Капитал ББСБ" нь хэрэглэгчийн мэдээллийг хамгаалах, мэдээллийн аюулгүй байдлыг хангах зорилтын хүрээнд ISO/IEC 27001:2022 стандартыг дахин амжилттай баталгаажууллаа.

Did you know image
Loan Background

Мэдээ, мэдээлэл

Бүх мэдээг уншина уу

Зээлжих зэрэглэлийн оноо (скор) гэж юу вэ?

Oct 14, 2025

Зээлжих зэрэглэлийн оноо (скор) гэж юу вэ?

Зээлжих зэрэглэлийн оноо нь таны санхүүгийн сахилга бат, зээлийн түүх, төлбөр төлөх зан төлөв, хаяг байршил, торгууль, худалдан авалтын зан төлөв зэрэг зээлийн мэдээллийн сангийн лавалгааны түүхэн өгөгдөлд суурилсан үнэлгээ бөгөөд зээлээ хэрхэн ашиглаж, төлдгийг тань оноогоор илэрхийлдэг. Энэхүү оноо нь таны зээл төлөх чадамжийг 300-999 хүртэлх оноогоор илэрхийлэх ба Банк, ББСБ, зээлийн карт олгогч байгууллагууд таны шинэ зээл авах чадвар, нөхцөлийг тодорхойлоход ашигладаг. Тодруулбал: 900-999 (Бүрэн): Зээлээ хугацаанд нь төлж, эрсдүүлэхгүй байж чаддаг, өндөр орлоготой, сахилга баттай зээлдэгч. 770-899 (Онц): Зээлийн туршлага сайн, эргэн төлөлт тогтмол буюу хугацаанд нь зээлээ төлдөг зээлдэгч. 630-769 (Дундаж): Орлого тогтмол ч зээлийн туршлагагүй, аль эсвэл зээлийн туршлагатай ч зээлий эргэн төлөлт зарим үед тогтмол бус. 470-629 (Тааруухан): Өрийн хэмжээ орлогоо давсан, зээлийн муу түүхтэй эсвэл туршлагагүй. 300-469 (Муу): Орлого тогтворгүй, зээлийн муу түүхтэй. Оноонд нөлөөлөх гол хүчин зүйлс: 1. Зээлийн мэдээлэл (35%) - Одоо байгаа зээлийн тоо; хаасан зээлийн тоо; хугацаа хэтрүүлсэн зээлийн тоо, хоног, ангилал, хугацаа зэрэг хүчин зүйлсийг үнэлдэг. 2. Өр орлогын харьцаа (30%) - Сар бүр төлдөг зээлийн тогтмол төлбөрийг нийт орлогод харьцуулсан хувь 60%-аас хэтрэхгүй байх нь эерэг нөлөөтэй. 3. Зээлийн хугацаа ба зээлийн түүх (15%) - Сарын дундаж орлогын хэмжээ ба ажил эрхлэлтийн байдал тогтвортой эсэхийг үнэлнэ. 4. Шинэ зээлийн хүсэлт, шалгалт (10%) - Ойрхон хугацаанд олон зээл хүссэн эсэх нь таны оноог бууруулах магадлалтай байдаг. 5. Зээлийн төрөл (10%) - Барьцаатай/барьцаагүй, урт/богино хугацааны зээл Тэгвэл энэхүү оноо нь яагаад чухал вэ? гэвэл: Оноо өндөр бол дараагийн зээлээ илүү таатай нөхцөлтэйгөөр түргэн шуурхай шийдүүлэн авах боломжтой. Оноо бага бол зээл авахад илүү бэрхшээлтэй, эсвэл татгалзах эрсдэлтэй байдаг. Иймд харилцагч та өөрийн зээлжих зэрэглэлийн оноог тооцохыг хүсвэл https://e-mongolia.mn/ эсвэл https://cib.burenscore.mn сайтад хандан тооцох боломжтой шүү.

Цааш унших
Санхүүгээ зөв удирдах 5 алхам

Oct 2, 2025

Санхүүгээ зөв удирдах 5 алхам

Өнөөдөр хуримтлалгүй, төлөвлөгөөгүй амьдрал олон хүнд санхүүгийн дарамт авчирч байна. Алтан зоос ББСБ харилцагчдынхаа санхүүгийн мэдлэгийг дээшлүүлэх зорилгоор дараах 5 зөвлөгөөг хүргэж байна. Орлого, зарлагаа тэмдэглэж хэвших – Сарын төсвөө хөтөлснөөр хаана илүү зардал гаргаж байгаагаа олж харна. Орлогынхоо 10%-ийг хуримтлуулах – Бага ч гэсэн тогтмол хуримтлал ирээдүйн санхүүгийн баталгаа болно. Хэрэгцээгүй хэрэглээг танах – Түр зуурын сэтгэл хөдлөлөөр хийсэн худалдан авалтаас татгалз. Зээлийг хугацаанд нь төлөх – Эргэн төлөлтөө сахих нь зээлийн түүхийг хамгаалж, дараа нь илүү таатай нөхцөлөөр зээл авах боломжийг нээнэ. Ирээдүйн зорилгод хөрөнгө оруулах – Хүүхдийн боловсрол, үл хөдлөх хөрөнгө, бизнесийн санаагаа бодитоор төлөвлө. Санхүүгийн зөв зохистой дадлыг хэвшүүлснээр ирээдүйд гэнэтийн бэрхшээлийг эрсдэл багатай даван туулах боломжтой болно.

Цааш унших
Хүүхдийн хадгаламж гэж юу вэ? – Төгсөх ангийн хүүхэдтэй, 40 настай хүний БОДРОЛ

Oct 2, 2025

Хүүхдийн хадгаламж гэж юу вэ? – Төгсөх ангийн хүүхэдтэй, 40 настай хүний БОДРОЛ

Сурсан зангаараа 11 цагийн үед аяга өтгөхөн, халуун кофе оочингоо өдөр тутмын сонин гарчиглаж, хааяа ордог сайтуудаар шинэ сонин зүйл хайн суулаа. Том хүүхэд дунд сургуулиа төгсөх дөхөж байгааг ч хэлэх үү? сүүлийн үед эхнэр бид хоёрын дунд хүүхдээ хаана сургах, сургалтын төлбөрийг хэрхэн төлөх тухай яриа болж, мухардах тийшээ хандаад байсан юм. Өнөөдрийн сайтад тавигдсан нийтлэл энэ сүүмэлзэж байсан очийг дэврээж орхив. Ишлэл 1. “Манай хүүхэд энэ жил их сургууль төгсөх юм. Хонхны баяр тэмдэглэхийн тулд бараг сая төгрөг хэрэгтэй гээд өдөр бүр уйлан дуугардаг боллоо. Хүний хүүхдээс юугаар нь дутаах вэ гээд нөгөө нэхээд байгаа мөнгийг нь өгөх гэхээр хэдэн сарын маань цалин явчих гээд байдаг. Одоо бүр цалингийн зээл авах дээрээ тулчихаад явж байна. Өөр яалтай ч билээ. Ямар хонхны баярт чинь оруулахгүй гэлтэй нь биш. Гэхдээ сүүлийн үеийн хүүхдүүд мөнгөний үнэ цэнэ гэдгийг мэдэхээ байчихжээ. Амьдрал дээр гараад мөнгө яаж олох талаар ямар ч ойлголтгүй байгаа хүүхдүүд арга ч үгүй юмуудаа” хэмээн хажуу айлын эгч маань толгой сэгсрэн ярьж байв. Ишлэл 2. Бид бүхэн өнөө маргаашийнхаа хоол хүнсийг хэрхэн залгуулж, үр хүүхэд, дүү нараа бусдын адил мөр бүтэн, гэдэс цадгалан явуулах гэж зүтгэж, тэдний ирээдүйн ахуй амьдралын талаар анхаарлаа хандуулж чадахгүй байгаа нь өөрийн эрхгүй айдсыг минь төрүүлж байгаа юм. Бидэнд байдаг нийтлэг дутагдал, надад тулгарсан энэ асуудал зөвхөн манай гэр бүлд ч биш, миний орчин тойронд, цаашилбал Монголын нийгэмд түгээмэл байдаг ажээ. Жаахан тайвшрах ч шиг. Гэвч дөхүүлж байгаад учрыг нь олно доо гэсэн шүү юм бодож, үнэнтэй нүүр тулахаас зайлсхийн өөрийгөө хуурч байвч, сэтгэлийн мухарт өөр арга байсан даа гэсэн харамсал бүүдгэрхэн сүүмэлзэж л байсан юм. Энэ сүүмгэр бодлоосоо болоод үдийн цай хүртэл гар хүндэрч, толгой шуугиад олигтой бүтээл гарсангүйээ. Цайны цагаар тухтайхан ресторанд орж, тархинд эргэлдэх замбараагүй бодлуудаа цэгцэлж эхэллээ. Үнэндээ бидэнд өөр боломж үнэхээр байхгүй гэж үү? Бид үргэлж өнөөдрөөрөө амьдарч, тулгамдсан хэрэгцээгээ шийдээд явах уу? Үр хүүхдийнхээ төлөө одоогийнхоос илүү хариуцлага хүлээж амьдрах уу? Тулсан үед нь цалинийн зээлээр аргацаах уу? Энэ талаар өөртэйгээ ярьсан, дотроо бодсон зүйлээ уншигч авхай таньтай хуваалцая. Эргэцүүлбэл: Хуримтлалын талаар дуулж сонсож байсан уу? Сонсож байсан. Гэхдээ хайхраагүй. Хуримтлал хэрэгтэй гэж бодож байсан уу? Бодож байсан. Гэхдээ зориглоогүй. Надад хуримтлал үүсгэх боломж байсан уу? Байхгүй гэж хэлж болох боловч, бага хэмжээгээр гэвэл байсан л байна. Тэгэхээр хариуцлага дутаж. Мэдээж надад сар бүр 100,000 төгрөг хуримтлуулаад явах боломж байсан. Даанч би хуримтлуулж яваагүй. Хэрвээ сар бүр 100,000 төгрөг хуримтлуулж явсан бол ямар ч дарамтгүйгээр олон зүйлийг хийж болох байжээ. Хэрвээ 5 жилийн өмнө хуримтлуулж эхэлсэн бол хүүхдийн сургалтын төлбөрт санаа зовохгүй байх байж. 10 жилийн өмнө хуримтлуулж эхэлсэн бол хөнгөн тэрэг аваад унах боломжтой л байж. 15 жилийн өмнө хуримтлуулж эхэлсэн бол Байрны урьдчилгаа бэлэн байх байж. 20 жилийн өмнө хуримтлуулж эхэлсэн бол Сарын хүүгээр нь амьдралаа залгуулаад байхаар хэмжээнд хүрэх байжээ. Гэтэл Би яагаад хуримтлал хийгээгүй билээ????? Ердөө л..... Надад зориг дутаж, ухамсар дутаж. хүмүүжил дутаж, санхүүгийн боловсрол дутжээ. Өвлийн үүцээ намар бэлдэлгүй, мөнгөний хэрэгцээ тулсан үед аргалаад явсан нь туйлын буруу, МИНИЙ ГОЛ АЛДАА байжээ. Дахин дахин бодоход: Өөрөө мөнгө хуримтлуулж сураагүй юм чинь үр хүүхэд маань яаж сурах, сургах вэ? Насанд хүрсэн үед нь хөрөнгө тасалж өгтөл, зөв зарцуулж чадахгүй бол яах билээ... Хуримтлал үүсгээгүй өөртөө төдийгүй, үр хүүхдийнхээ ирээдүйг бүдэгрүүлж байгаа хэрэг биш гэж үү??? Дахин дахин эргэцүүлэхэд: Үүсгэсэн хадгаламж маань хуримтлалаас гадна хүүхдийн маань санхүүгийн бооловсролын сургууль юм байна. Хуримтлалтай, хуримтлал хийхэд оролцсон хүүхэд олдсон мөнгөө зөв зарцуулдаг, хэрэглээ хуримтлалаа ялгаж салгадаг, бидний хүсээд байдаг иргэн болон төлөвших нь ээ. Хэдий нь цайны цаг дуусчээ. Ширээн дээр өрсөн зууш, хоол ч хөрсөн байв. Гэвч надад юм идэх сонирхол огт төрсөнгүй. Тооцоого хийчихээд гарлаа. Энэ бүхний эцэст БИ бага хүүхэддээ хуримтлал үүсгэхээр шийдлээ. Харин хадгаламжийн данс нээхдээ хүүхдээ дагуулж явахаар шийдэв. Цээжин дотор хөндүүрлэсэн бул чулуу хайлж, урам зориг орох шиг болов. Хүрэх зам тодорхой бол туулдаг л хорвоо доо. Хадгаламж нээхэд их энгийн ажээ. Маргааш нь ажлын ойролцоох Худалдаа Хөгжлийн банкны салбар луу орлоо. 2 маягт бөглөж, 3 гарын үсэг зураад болох нь тэр. Банкны теллер хүүхдийн төрсний гэрчилгээ, миний иргэний үнэмлэхийг хуулбарлаж аваад, хадгаламжийн дэвтэр өглөө. Энэ бүхэнд банкинд дугаарласантайгаа нийлээд ердөө л 20 минут зарцуулав. Хүүхэд маань дэвтрээ гардаад их л баяртай байв. Үр хүүхдийнхээ ирээдүйн төлөө зориг гаргасандаа Би илүү жаргалтай байлаа. Уншигч авхай Та миний бодлыг хуваалцана гэдэгт найдаж байна.

Цааш унших

Бидэнтэй холбоо барих ?

Бидэнтэй холбоо барина уу. Бид тантай ярилцахдаа маш их баяртай байна. Юу ч асууж болно.